ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ: Энэ хэрэгтэй холбоотой зохион байгуулагч, нийлүүлэгчдийг шалгах ажлыг хийж байна

ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ: “Дипломатч Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашинтай саатуулагдсан. Энэ үед 70 кг героин тээвэрлэн явж байсан нь тогтоогдсон. Германы прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн Тагнуулын байгууллагын зүгээс энэ хэрэгтэй холбоотой зохион байгуулагч, нийлүүлэгчдийг шалгах ажлыг хийж байна.

2018 оны сүүл болон 2019 оны эхээр Европын холбооны улсуудад дипломат албан паспорт, дипломат дугаартай автомашин ашиглан хилээр хууль бус эд зүйл нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй гэх мэдээллийг авч эхэлсэн. Үүний дагуу ГХЯ болон ТЕГ хамтарч хэд хэдэн чиглэлээр шалгалт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагатай энэ чиглэлээр хамтран ажиллаж байсан. Тухайн үед энэ хэрэг гарсан.

ХБНГУ, Монгол улсын хооронд байгуулсан эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээр байхгүй. Тэгэхээр энэ гэмт хэргийг Герман улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Дипломатууд тухайн орондоо хүсэлт тавиад хувийн автомашиндаа дипломат дугаар авч болдог. Ийм машиныг хэргийг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй. Шалгалт судалгааны ажил явагдаж байгаа” гэлээ.

хар тамхи зөөсөн зурган илэрцүүд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин