Түр хорооны гишүүд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзана

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах УИХ-ын Түр хорооны гишүүд болох Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр 12.00 цагаас ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 401 дүгээр анги буюу хорих нэгдсэн эмнэлэгт ажиллаж, ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзахаар болжээ. 


Ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь хорих нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Учир нь тэднийг эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлсэний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тэднийг хорих ангийн эмнэлэгт хэвтүүлсэн билээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин