Чуулганаар Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар таван хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.
Хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм. Мөн Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай, “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай”, “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм.
Дашрамд дурдахад чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад 15 хууль, тогтоолын төсөл багтсан. Үүнээс өчигдрийн буюу энэ сарын 30-ны нэгдсэн хуралдаанаар 10 хууль, тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай, Нотариатын тухай хуулийг баталсан. Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хууль, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай”, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг баталсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ