“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болголоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг баталлаа. “Үдийн цай”-гаар хөтөлбөрийн хүрээнд олгож буй хүнсний бүтээгдэхүүн эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байгаа судалгаа бий. Иймд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэх юм.
Уг хуулийн төслийг батлахыг гишүүдийн олонх дэмжсэн юм. Хууль 2020 оны хичээлийн жилээс эхлэн 1-5 ангийн хүүхдүүдийг үдийн хоолоор хангах бол 2023 оноос эхлэн 1-12 ангийн хүүхдүүд үдийн хоолонд хамрагдаж эхлэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ