Засгийн газар 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлав

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлав.


Энэ хүрээнд салбар дундын ажлын төлөвлөгөөг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтэд хяналт тавихыг ХНХ-ын сайд С.Чинзоригт даалгалаа. Мөн хүүхдийн хөгжлийг дэмжих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулахад анхаарч, салбар бүртээ дэд ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав. Энэ хүрээнд хүүхдийг аливаа хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, төр, төрийн бус байгууллага хамтран ажиллах зэрэг ажлыг өрнүүлэх юм.


Товч мэдээ:


-Хүүхдийн мөнгийг зургаадугаар сарын нэгний өдрөөс олгох хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөвт зохицуулалт хийж шийдвэрлэх, мөнгөн тэтгэмж олгох ажлыг шуурхай зохион байгуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарт даалгав. Улсын хэмжээнд нэг сая хүүхэд хүүхдийн мөнгө авах юм. 


-“Хүнд үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийг батлав. Эхний ээлжинд металлург, машин үйлдвэрлэл, газрын тос, нүүрс гүн боловсруулах болон химийн үйлдвэрийг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр 2023 он гэхэд хүнд аж үйлдвэрийн салбараас төсөвт орох орлого өсч, 5000 гаруй ажлын байр шинээр бий болно гэж тооцоолжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин