МАН: Хэнтийн нөхөн сонгууль болсон бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвших байсан

МАН-аас цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ.


Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар "Өчигдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хуралдаж тодорхой шийдвэр гаргасан. Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох тухай товыг өнгөрсөн хоёрдугаар сард гаргаснаас хойш МАН уг сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж ажилласаар ирсэн. Хуульд заасан хугацаанд холбогдох баримт бичгийг СЕХ-д хүргүүлсээр байсан. Мөн олон удаагийн хөндлөнгийн байгууллагын судалгаа хийгдэж МАН-аас тус тойрогт нэр дэвших боломжтой хүмүүсийнхээ нэрсийг гаргаж байв.


Гэтэл өчигдөр Үндсэн хуулийн цэцээс Хэнтийн нөхөн сонгуулийг түдгэлзүүлсэн шийдвэрийг гаргасан. Өнөөдөр манай нам Бага хуралдаанаа хуралдуулж нэр дэвшигчээ тодруулахаар байсан ч Үндсэн хуулин цэцийн шийдвэртэй холбоотойгоор хойшлууллаа.


Хэнтийн нөхөн сонгууль товлогдсон ёсоороо болох байсан бол МАН-аас Ерөнхий сайд, намын дарга У.Хүрэлсүх нэр дэвшихээр бэлтгэл хангагдсан байсан. Судалгааны байгууллагын дүнгээс үзэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг 36 хувиар тэргүүлж байсан. Тиймээс бид уг сонгуульд оролцох бүрэн боломжтой, бэлтгэлтэй байсан. Энэ сонгууль 2020 оны сонгуулийн ялалтын эхлэл байсан.


МАН Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа. Агуулга биш тоо хөөсөн шийдвэр гэж харж байгаа.


Гэтэл Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Эрх баригч намын захиалгаар Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргалаа” гэж хэлсэнд МАН-ын залуус харамсаж байна. Харин ч уг сонгуулийг явуулахгүй байх бодлогыг С.Эрдэнэ өөрөө хийж ирсэн. Уг сонгуульд ялагдвал АН-ын дарга С.Эрдэнэтэй хариуцлага тооцох асуудал яригдах байсан учир сонгуулийг хойшлуулах ажлыг АН зохион байгуулсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг өндөр байсан учир ялагдахаас айсан. Бид энэ талаар тодорхой мэдээлэлтэй байсан” гэлээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин