Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаатай баривчлан саатуулжээ
"Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах үйл ажиллагаатай холбоотойгоор иргэн Д.Эрдэнэбилэгийг өнөөдөр 30 хоногийн хугацаатай баривчилсан талаар эх сурвалжууд мэдээллээ.
Түүнийг баривчлах саналыг өнгөрсөн удаад шүүгчээс хамааран хоёр ч удаа хойшлуулаад байсан ч өнөөдөр Нийслэлийн Прокурорын саналыг шүүх хэлэлцэн ийнхүү баталгаажуулсан бололтой.Энэ сарын 21-нд Д.Эрдэнэбилэгийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих хүсэлтийг АТГ болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгээс Нийслэлийн прокурорын газраар дамжуулан Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн ч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч н.Нямдорж шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн Ерөнхий шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшлуулаад байсан юм.
Үүний дараа цагдан хорионы хурлыг дахин хэлэлцсэн боловч яллагдагч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Б.Даваажанцан шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хянах хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулаад байсан ч ийнхүү өнөөдөр цагдан хорилоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ