УИХ-ын гурван байнгын хороо хуралдана
УИХ-ын гурван байнгын хороо Төрийн ордонд өнөөдөр хуралдана.
Тодруулбал, 14.00 цагт Өргөдлийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтран хуралдаж, Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсоно. Хамтарсан хуралдааны дараа Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо тусдаа хуралдаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсохоор төлөвлөжээ. Мөн Өргөдлийн байнгын хороо Аюултай хог хаягдлын асуудлаар холбогдох байгууллагын мэдээлэл сонсох юм.
Харин 16.00 цагт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдах бөгөөд хэлэлцэх асуудал одоогоор тодорхойгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ