ҮХЦ: Д.Гантулгыг хуулийн дагуу чөлөөлсөн ч нөхөн сонгууль явуулах тогтоол хууль зөрчсөн

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан боллоо. Хуралдаанаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх судлаач Д.Ганхуягийн маргааныг ҮХЦ хэлэлцсэн юм. ҮХЦ-ийн хуралдаанд УИХ-ыг төлөөлж УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан нар оролцлоо. ҮХЦ-ийн дүгнэлтийг ҮХЦ-ийн гишүүн н.Солонго танилцууллаа. 

 

"ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын  тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэсэн. УИХ-ын гишүүн Д.Гантулга 2018 оны зургадугаар сарын 8-нд  УИХ-ын гишүүнээс чөлөөлөх хүсэлтээ гаргасныг УИХ-ын 2018 оны зургадугаар сарын 14-ны өдөр хэлэлцэж, нууцаар санал хураалтаар УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн байна.

 

УИХ-ын тухай хуулиар "гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэх үзэх хүсэлтээ гишүүн өөрөө гаргасан, гишүүнийг чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн чөлөөлнө" гэж байдаг. УИХ-ын гишүүн нь нийт иргэн, улсын ашиг сонирхлын төлөө ажилладаг. Аль ч тойргийн сонгогчид УИХ-ын гишүүнийг өөрийн тойргийн төлөөлөл гэж үзэх учиртай.  Үүнээс үзэхэд УИХ эдүгээ үйлчилж буй эрхзүйн зохицуулалтын дагуу дээр дурдсан хүсэлтийг шийдвэрлэж УИХ-ын 49 дүгээр тогтоол гаргасан байх тул уг шийдвэрийг холбогдох хуулийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна" гэсэн дүгнэлтийг ҮХЦ гаргажээ. 

 

Харин УИХ-ын нөхөн сонгууль явуулах тухай тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Сонгуулийн хуулийг цаашид улам боловсронгуй болгох, маргаан гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нөхцөлтэйгээр УИХ-ын нөхөн сонгууль явуулах шаардлагатайг харгалзан үзэхийг ҮХЦ дүгнэсэн байна


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин