АН-ынхан Хэнтийн нөхөн сонгуульд Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүллээ
Хэнтий аймгийн Ардчилсан намын хороо өнөөдөр /2019.05.24/ хуралдаж, УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ж.Оюунбаатрыг дэвшүүлэхээр болжээ. Намын хорооноос гарсан эл шийдвэрийг Ардчилсан намд хүргүүлж, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэж баталж өгөхийг хүсчээ. Ардчилсан намын шинэчилсэн Дүрмийн хүрээнд намын анхан, дунд шатны гишүүдийн саналаар тодорсон нэр дэвшигчийг хэлэлцэн батлах дүрэмтэй. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар Ж.Оюунбаатарыг батламжлах үлдсэн үг. Ийнхүү Хэнтийн 42 дугаар тойрогт нэр дэвших анхны хүн албан ёсоор тодорлоо.
Ж.Оюунбаатар нь 2012 онд Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ