Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих прокурорын саналыг хэлэлцэх шүүх хурал дахин хойшиллоо

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Эрдэнэбилэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлжээ.

Цагдан хорих саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.05.23/ хэлэлцсэн байна.

Гэвч яллагдагч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Б.Даваажанцан шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хянах хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлууллаа гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Өмнө нь 2019 оны тавдугаар сарын 21-ний шүүх хуралдаанаар Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч н.Нямдорж шүүгчээс татгалзан, ерөнхий шүүгч хүсэлтийг нь хангаж шийдвэрлэсэн ч өнөөдөр мөн л өмгөөлөгч нь шүүгчээс татгалзсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин