Доналд Трамп АНУ-Мексикийн хилийг хаана гэв
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Twitter” хуудсандаа бичихдээ, “Шаардлага гарвал бид АНУ-Мексикийн хилээ хаана. Олон арван жилийн турш цагаачлалын хуулийг зөрчиж буй ноцтой байдлыг АНУ дахин хүлцэхгүй. Манай өмнөд хилээр бид зөвхөн хууль ёсны дагуу зорчих хүмүүсийг л оруулах болно. Харин хууль бус цагаачид Мексиктээ үлдэхээс өөр замгүй” гэжээ.
АНУ-Мексикийн хил дээр Төв Америкийн Гватемал, Хондурас, Салвадор зэрэг ядуу улсуудын олон мянган иргэн хүрэлцэн ирээд байгаа юм. “Washington Post” сонины мэдээлснээр, Доналд Трампийн засаг захиргаа “Мексикт үлдэх” (“Remain in Mexico”) гэсэн төлөвлөгөө боловсруулсан бөгөөд үүний дагуу АНУ-д улс төрийн орогнол авахыг хүсэмжилсэн хүмүүс зохих шийдвэр гартал Мексикт үлдэх аж. Энэ төлөвлөгөөг Мексикийн Засгийн газар дэмжсэн байна.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ