Калифорнийн хойд нутгийн ойн түймрийн95%-ийг унтраажээ
Калифорнийн хойд нутгийн ойн түймрийн 95%-ийг унтраажээ. Калифорни муж улсын хойд нутагт гарсан түймрийн 95%-ийг унтраасныг тус муж улсын ойн аж ахуй, түймрээс хамгаалах газар мэдээлжээ.
“Одоо болтол унтарааж чадаагүй байгаа түймрийн голомт огцом өгсүүр гүвээ нугачаатай газарт байгаа учир, гал сөнөөгчид хүрч очиж чадахгүй байгаа юм” гэж тус газрын төлөөлөгчийн мэдээнд дурдсан байна.
Бьютт тойрогт арваннэгдүгээр сарын 8-нд эхлэсэн түймрийн талбай 620 гаруй хавтгай дөрвөлжин километр бөгөөд 14
мянга орчим байшин шатжээ.
Сүүлчийн мэдээгээр, “Кэмп” хэмээх нэртэй энэ түймэрт амь үрэгдэгсдийн тоо 84-өөс цөөнгүй байгаа бөгөөд 500 орчим хүн сураггүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ