Пизагийн цамхаг тэгширч эхэлжээ


Пизагийн  цамхаг сүүлийн 17 жилд дөрвөн сантиметраар тэгширлээ гэж Гайхамшигийн талбай дахь хөшөө дурсгалын цогцолборын төлөөлөгч Матильде Меуччи РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.

Хонхот цамхагийн  налуу өнцөг багассаар байгааг тэр дурджээ.

“Цамхагийн байдлыг ажигладаг судлаачдийн хэсэг манайд ажилладаг. Тийнхүү  цамхаг илүү тогтвортой болж байгааг тэд 20 жилийн ажлынхаа дүнд тогтоогоод байна” гэж тэр хэлжээ.

“Одоо цамхаг хоёр зуун жилээр залуужлаа гэсэн үг юм” гэж Италийн профессор Сальваторе Сеттиса хэлснийг агентилаг иш татан дурдсан байна.

Пизагийн цамхаг нь Италийн “Duomo Santa Maria Assunta” сүмийн хонхот  гонхон юм.  Ер бусын байрлалаараа уг цамхаг дэлхийд алдартай болсон билээ.  Цамхаг бүр баригдаж байхдаа хазайж, сүүлд нь хазайлтын градус  нь тогтворжих хүртлээ нэмэгдсээр байжээ. Нурах аюул байснаас болоод архитекторчид цамхагийг тэгшлэхээр шийдэж, уг ажил 2001 онд дууссан байна.


 


С.Инда

 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин