Хятадын Консулын газар руу халдсан гурван алан хядагчийг устгажээ


Пакистаны Карачи хот дахь Хятадын Консулын газар руу орон нутгийн цагаар өнөө өглөө 09.30-д нэвтрэхийг завдсан үл мэдэгдэх зэвсэглэсэн хэсэг этгээд харуулын цагдаа нартай буудалцан тэсрэх бөмбөг дэлбэлсний дараа хэргийн газар цагдаагийн нэмэлт хүч тусгай албаныхны хамт ирж гурван алан хядагчийг устгасан тухай “Geo TV” мэдээлэв.

Карачийн Цагдаагийн газрын дарга “Geo TV”-д ярихдаа, алан хядагчид өвч зэвсэглэсэн, тэсрэх бодис бүхий бүс зүүсэн байсан гэжээ. Буудалцааны үеэр хоёр цагдаа амь үрэгдэж, нэг нь шархадсан байна.

Хятадын консулын газрын бүх ажилтан халдлагад өртөлгүй эсэн мэнд байгаа гэнэ. “Белужистаныг чөлөөлөх арми” хэмээх салан тусгаарлагч бүлэглэл эл халдлагыг зохион байгуулснаа хүлээсэн байна.

Б.Туг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин