Валуев тархины хавдартай тухайгаа ярьжээ
Улсын думийн депутат, боксчин асан Николай Валуев телевизийн “Хүний хувь заяа” нэвтрүүлэгт оролцохдоо, түүний хэт их өндөр (2,13 метр) нь том биш хавдартай холбоотой тухай ярьжээ.
Дотоод шүүрлийн булчирхайн эмчид шинжилгээ хийлгэсний дараа 2010 онд хавдрыг илрүүлсэн байна. Валуевын хэлснээр, энэ нь ховор төрлийн өвчин бөгөөд ийм өвчний үед гипофиз (тархины доод хэсэгт байрлаж, бие махбодийн өсөлт, хөгжил, бодисын солилцоонд нөлөөлдөг дотоод шүүрлийн булчирхай) хэмээх булчирхайн хажууд самарын дайтай хоргүй хавдар ургажээ.
“Хамгийн муу нь хавдар энэ булчирхайг дарж, улмаар өсөлтийн даавар болох соматотропин гэдэг бодис ялгаруулдаг юм билээ” гэж Валуев хэлсэн байна.
Ингэснээр хүн хэтэрхий өндөр болж, хуруунууд болон хөл нь хэт томорч, “зүрх нь хөөж”, хавхлаг хаагдахаа больдог байна гэж тэр ярьжээ.
Энэ нь яваандаа үхэлд ч хүргэдэг гэж депутат онцлон тэмдэглэсэн байна.
Ийм өвчинтэй хүмүүсийн бөөр, зүрх цагаас эрт мууддагийг тэр дурджээ. Валуев хэд хэдэн удаа мэс засал хийлгэж, хавдрыг авахуулсан байна.
Тэр тавдугаар ангидаа бүр 185 сантиметр, зургаадугаар анги төгсөх үедээ 196 сантиметр өндөр байжээ. Харин депутатын эх 165 сантиметр, эцэг нь 170 сантиметр өндөр хүмүүс байсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ