Өмнөд Солонгост хамгийн том нохой нядалгааны газрыг хаажээ


Өмнөд Солонгост амьтан хамгаалах хөдөлгөөнийхний эсэргүүцлийн дүнд тус улсын хамгийн том нохой нядалгааны газрыг хаажээ. Гёнгжи мужийн Сённам хот дахь Таепён-доны нохой нядалгааны газар жил бүр олон зуун мянган нохойг тогоор цохин алж махыг нь худалддаг байсан тухай “Humane Society International” байгууллага мэдэгджээ.

Өмнөд Солонгосын амьтан хамгаалах хөдөлгөөний идэвхтэн Хюнжи Ким хэлэхдээ, “Бид Таепён-доны нохой нядалгааны газрыг удаа дараа хянан шалгаж, Гёнгжи муж болон Сённам хотын захиргаанд шахалт үзүүлснээр Сённамын Моран дахь уламжлалт хүнсний захад их хэмжээний нохойн мах нийлүүлдэг байсан нядалгааны газрыг хаалгуулж чадлаа. Энэ түүхэн үйл явдлын дараа бусад хууль бус нохой нядалгааны газрууд ээлж дараалан үүдээ барина гэдэгт найдаж байна” гэжээ

Үүнээс гадна Мораны уламжлалт хүнсний захын амьд нохой худалддаг төвийг ч мөн хаасан байна. 

Гэвч солонгос үндэстэн эртнээс нохойн махыг хүнсэндээ хэрэглэж ирсэн бөгөөд энэ оны судалгаагаар Өмнөд Солонгосын иргэдийн 51.5 хувь нь нохойн махны худалдааг хорихыг эсэргүүцэж буй бол 39.7 хувь нь л дэмжжээ. 

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин