Калифорнийн их түймэрт амь үрэгдэгсдийн тоо 83-т хүрлээ
АНУ-ын түүхэн дэх хамгийн хөнөөлтэй түймэрт амь үрэгдэгсдийн тоо 83-т хүрсэн тухай Калифорни мужийн Бьют дүүргийн Цагдаагийн газрын дарга Кори Хони мэдэгджээ. Түүний хэлснээр, сураг алга болсон хүний тоо 653 болж, 307-оор буурчээ.
Калифорни даяар 300 мянга гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн бөгөөд 20 мянга гаруй барилга байшин бүрэн шатжээ. Гал сөнөөгчид тасралтгүй ажиллавч тус мужид өнөөг хүртэл хэд хэдэн түймэр ассаар байгаа аж.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ