Болливудын од Амитабх Баччан Энэтхэгийн 1398 тариачныг өргүй болгожээ
Энэтхэгийн олон газар нутагт өрнөсөн хөдөө аж ахуйн хямралд тариачид олноор өртөн ядуураад байгаа аж. Тэгвэл Болливудын алдарт жүжигчин Амитабх Баччан өөрийн төрөлх Уттар Прадеш мужийн 1398 тариачны 560 мянга гаруй ам.долларын өрийг төлж тус болжээ.
Энэтхэгийн хүн амын 50 гаруй хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг бөгөөд тус салбар Энэтхэгийн ДНБ-ий 18 хувийг үйлдвэрлэдэг байна. Сүүлийн жилүүдэд үер, ган зэрэг байгалийн гамшиг, шатахууны үнийн өсөлт, төрийн хангалтгүй дэмжлэг зэргээс үүдэн Энэтхэгийн фермерүүд олон мянгаараа хүнд байдалд орж банкны зээлээ төлж чадахгүйд хүрчээ. Энэтхэгийн Засгийн газрын мэдээллээр, зөвхөн 2013 онд гэхэд л амь зуух аргаа барсан 11772 тариачин амиа хорлож байсан аж.
Амитабх Баччан хэлэхдээ, “Би тариачин фермерүүд ямар хүнд байдалд орсныг анхааралдаа аваасай гэж хүссэн юм. Хамгийн энгийн зүйлээр гачигдах болсон тэд нарт хүн бүр чадлынхаа чинээгээр туслахыг уриалж байна” гэжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ