Финландын “Жинхэнэ финнүүд” нам Орост алдсан газар нутгаа буцааж авахыг шаардах ёстой гэв


Финландын “Жинхэнэ финнүүд” намын гишүүн Хенри Хаутамяки мэдэгдэхдээ, “Манай намын залуучуудын жигүүр намрын хуралдаанаараа Финланд улс дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр Орост алдсан Карели зэрэг газар нутгаа буцааж авахыг албан ёсоор шаардаж, 1939 оны хил хязгаарыг сэргээх ёстой” гэжээ. Хенри Хаутамяки түүнчлэн ОХУ-ын Карелийн хэд хэдэн дүүрэг, Мурманск мужийн хэсгийг Финландад шилжүүлэх нь шударга ёсод нийцнэ гэсэн байна.

Зөвлөлт-Финландын дайн (1939 — 1944) ба дэлхийн хоёрдугаар дайны үр дүнд Финландын Карелийн зарим хэсэг, Салла ба Петсамо (одоогийн Печенга) мужууд болон Финнийн булангийн зарим арал ЗХУ-д шилжсэн ажээ.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин