Казахстанд бага насны хүүхэд хүчиндсэн этгээдийг анх удаа хуулийн дагуу тайган болгожээ

Kазахстаны эрх баригчид бага насны хүүхэд хүчиндсэн этгээдийг тус улсын түүхэнд анх удаа химийн аргаар тайган болгожээ. Энэ оны эхээр энэ төрлийн жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ийм аргаар шийтгэх шинэ хуулийг баталсан байна.

Mirror сонинд бичсэнээр, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев энэ жил бага насны хүүхдэд халдсан гэмт этгээдүүдийг тайган болгоход зориулж 25 мянган ам.доллар төсөвлөсөн бөгөөд үүнийг 2000 тун тариа худалдан авахад зориулах аж. Энэ тариаг жилд хоёр удаа хийснээр бэлгийн дур хүслийг нь үгүй болгодог байна.

Үүнээс гадна, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулиар 20 жил хүртэлх ялын шийтгэл оноодог ажээ.

Казахстанаас гадна Их Британид хэдэн сарын өмнө хүчингийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг химийн аргаар тайган болгох шийтгэл оногдуулж эхэлсэн юм. Ингэхдээ гэмт хэрэгтэн хоригдох шийтгэл авах эсвэл тайган болох гэсэн хоёр төрлийн шийтгэлээс өөрөө сонгохоор зохицуулжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин