Дэлхийн хамгийн аюултай орнуудыг нэрлэв
Манай гарагийн аль хэсэгт байгалийн гамшигаас амь үрэгдэх эрсдэл хамгийн их байдгийг Германы “Bündnis Entwicklung Hilft” нийгэмлэгийн мэргэжилтнүүдийн гаргасан жагсаалт харуулж байна гэж “Der Spiegel” сэтгүүлд бичжээ.
Рурын их сургуулийн профессор Катрин Радткегийн удирдсан шинжээчид байгалийн гамшигийн тухай статистикийн мэдээг судлаж, түүнчилэн нутгийн эрх баригчид ийм гамшигт аль хэр бэлтгэлтэй байгаатай холбогдуулан 171 орны мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна.
Байгалийн гамшиг болсон тохиолдолд амь үрэгдэх эрсдэл маш их Номхон далайн Вануату, Тонга арал дэлхийн хамгийн аюултай нутаг болжээ. Ингэхдээ газар хөдлөлт, цунами, хар салхи нь энэ бүс нутгийн хувьд онцгой аюул болж байна. Филиппинд мөн ийм байдал ажиглагдаж байгаа бөгөөд энд хөрс гулсах, галт уул дэлбэрэх эрсдэл бас их ажээ.
Эрсдэлийн бүлэгт Төв Америк, Баруун болон Төв Африкийн орнууд, түүнчилэн Зүүн өмнөд Ази бас орсон байна. Жагсаалтаас үзвэл, Орос улс аюулын хамгийн бага түвшинтэй бүлэгт оржээ.
Судалгааны дүнгээр Катар, Мальт, Саудын Арави байгалийн гамшиг болох эрсдэлийн үүднээс хамгийн их аюултай орон болж байна.
“Сүйрэл болох эрсдэл жигд биш байгаа бөгөөд давын өмнө Далай, Ази, Төв Америкийн бага юмуу дунд зэргийн орлоготой орнууд болон арлын улсуудад эрсдэл их байгааг” мэргэжилтнүүд тэмдэглэжээ.
Ингэхдээ илтгэлээс үзвэл, тухайн орны дэд бүтэц аюулгүй байдлын шийдвэрлэх хүчин зүйл болж байгаа бөгөөд учир нь хангалттай тооны зам, нисэх буудал хүмүүсийг нүүлгэн шилжүүлж, аврах албад шуурхай ажиллах явдлыг хангаж болох юм.
Түүнчилэн цахилгааны сүлжээний тогтвортой ажиллагаа, ундны цэвэр усны хангамж, хангалттай тооны эмнэлгийн байгууллага, ажилтан их ач холбогдолтойг мэргэжилтнүүд дурдсан байна.
Түрүүнд нь “International SOS” байгууллагын эрүүл мэнд, аюулгүй байдлын мэргэжилтнүүд Ливи, Афганистан, Сомали, Сири, Йемен, Мали, Өмнөд Суданыг 2019 онд жуулчдын хувьд хамгийн их эрсдэлтэй газар гэж нэрлэсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ