Шударга хүмүүс олон мянган доллар бүхий цүнх олж, эзэнд нь буцааж өгчээ
Америкийн Жоржи муж улсын Ринкон хотын гэр бүлийн хос цүнх дүүрэн мөнгө олж, эзэнд нь буцаан өгчээ. Телевизийн WSB-TV суваг ингэж мэдээлсэн байна.
Жефф, Мишель Грин нарын олсон инкассаторын цүнхэнд 25 мянга орчим доллар (манайхаар - 64 сая 500 мянга орчим төгрөг – орч.,) байжээ. Эхнэр, нөхөр хоёр мөнгийг цагдаагийн газарт аваачиж өгсөн байна.
Энэ үед мөнгө алдсан нь цагдаагийн газарт тодорхой болоод байжээ. Өмнө нь дэлгүүрийн эзэн Гаутамбай Пател мөнгөтэй цүнхээ гээснийг мэдээлсэн байна. Цагдаагийн газар мөрдөн шалгах ажил явуулж эхлэсэн бөгөөд сайн санаат хүмүүс мөнгийг олж, буцааж өгнө гэж найдаж байжээ.
Ринкон хотын цагдаагийн газар эхнэр, нөхөр Грин болон Гаутамбай Пател нарын уулзсан зургийг Facebook-т тавиад, олдсон мөнгийг эзэнд нь буцааж өгөхийг хууль, ёс суртахуун шаарддагийг дурдсан байна.
Румыны Бикижи тосгоны нэг барилгачин худалдаж авсан хувцасны шүүгээнээс 95 мянган евро олсныг арваннэгдүгээр сарын 14-нд мэдээлжээ. Тэрээр мөнгөний эзнийг эрж олоод, буцааж өгсөн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ