БНАСАУ, Өмнөд Солонгос авто замаар холбогдоно

Хойд болон Өмнөд Солонгос 65 жилд анх удаагаа цэрэггүй бүсэд автын замаар холбогдоно гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.  

“Пхунмунжоны тунхаглалыг хэрэгжүүлэх зорилгоор цэргийн салбарын  хэлэлцээр” байгуулсны дараа  Хойд, Өмнөд Солонгос цэрэггүй бүсэд  мина устгахын  зэрэгцээ автын зам нээх ажлыг хоёр талаасаа  хийлээ. Арваннэгдүгээр сарын 22-нд цэрэггүй бүсэд 12 метрийн өргөн замыг холбоно” гэж учрыг мэдэх хүн мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, энэ нь шороон зам байх ажээ.

Хоёр Солонгосын удирдагч нар уг хойгийг цөмийн зэвсэг, дайн гарах аюулаас ангижруулах хүч чармайлтаа үргэлжлүүлэх бодолтой байгаа тухай хамтарсан мэдэгдэлд есдүгээр сарын 18-20-нд болсон  дээд хэмжээний уулзалтын төгсгөлд гарын үсэг зурсан юм.

Хоёр орны батлан хамгаалахын сайд нарын гарын үсэг зурсан хэлэлцээрт мөргөлдөөн гарахаас сэрэмжилж, аюулгүй байдлыг хангах тодорхой арга хэмжээ тусгагджээ.

Үүнээс гадна,  энэ он дуусахаас наана Солонгосын хойгийг төмөр болон автын замаар холбох ажлыг эхлүүлэхээр тохиролцсон байна.

БНАСАУ, Өмнөд Солонгосын  эрх баригчид төмөр замуудаа холбож, шинэчилэх ажлыг арваннэгдүгээр сарын сүүлч – арванхоёрдугаар сарын эхээр эхлүүлэхээр тохиролцсоныг  үүнээс өмнө мэдээлж байсан юм.

Тийнхүү хил орчмын баруун хэсгийн замын байдалд үнэлгээ өгөх ажил аравдугаар сарын сүүлчээр,  зүүн хэсгийн  ажил арваннэгдүгээр сарын эхээр  эхлэжээ.


С.Инда


 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин