Гүржийн Засгийн газар иргэдийн 565 сая ам долларын өрийг хүчингүй болгоно
Гүржийн засгийн газар өрийн “хар дансанд” бичигдсэн тус орны 600 мянга гаруй иргэний банкны өрийг цуцлахаар шийдвэрлэлээ гэж ерөнхий сайд Мамука Бахтазе мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ.
“Энэ нь банк, онлайн-байгууллага юмуу бусад санхүүгийн нэгжүүдэд өртэй 600 мянга гаруй иргэн асуудал юм. Нийт өр 1,5 тэрбум лари (565,3 сая ам. доллар) болж байна. Өнөөдрийн шийдвэрийн дагуу, манай иргэдийн энэ өрийг хүчингүй болгоно” гэж Бахтазе даваа гарагт мэдээлэл хийхдээ мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, энэ хүмүүсийн тоонд нийгмийн хамгаалалын гадна байгаа 150 мянга орчим иргэн, хөгжлийн бэрхшээлтэй олон арван мянган хүн багтаж байгаа ажээ. Өрийг хүчингүй болгох ажил арванхоёрдугаар сарын 15-нд эхэлж, сарыг дуустал үргэлжлэх юм байна.
“Манай иргэд шинэ оныг өргүй угтана” гэж тус улсын ерөнхий сайд хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ