Хятадад 28 машин мөргөлдөн есөн хүн амь үрэгджээ
БНХАУ-ын Хенань мужид томоохон осол гарч 28 автомашин мөргөлдөн найман хүн амь үрэгдэж, мөн есөн хүн бэртэж гэмтсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлж байна.
Осол Хенань мужийн Пинюй дүүрэг дахь Дацин-Гуанжоу чиглэлийн хурдны замд болжээ. Ослын шалтгаан нь гэнэт буусан өтгөн манан гэнэ. Мөргөлдсөн машинуудын ихэнх нь бараа зөөдөг хүнд даацын фургонууд байсан аж.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ