Оростой “том дайн” хийж болохыг Украины генерал үгүйсгэхгүй байна

Хэрвээ Орос улс украины хөлөг онгоцуудыг Азовын тэнгисээр явуулахгүй бол, хоёр орны хооронд “том дайн” эхлэж мэднэ.  Украины зэвсэгт хүчний жанжин штабын даргын орлогч асан дэслэгч генерал Игорь Романенко ингэж мэдэгджээ.

 Цэргийн мөргөлдөөн болсон тохиолдолд Украин ОХУ-ын зэвсэгт хүчнийг сөрөн зогсож чадахгүй,  харин Өрнөдийнхөн дэлхийн гуравдугаар дайн дэгдэхээс болгоомжилон, энэ мөргөлдөөнд оролцохгүй гэж  тэр “Апостроф” порталд зориулж бичсэн өгүүлэлдээ онцлон тэмдэглэсэн байна. 
Ингэхдээ өрнөдийн орнуудаас дипломатын болон эдийн засгийн тусламж   үзүүлж болохыг цэргийн шинжээч  үгүйсгэхгүй байгаа ч,    дахин хориг арга хэмжээ авах нь үр дүнтэй болно гэдэгт эргэлзэж байна.
Крымд  очих гэснээс болоод  арваннэгдүгээр сарын 15-нд Украин 15  хөлөг онгоцыг  саатуулжээ.  Оросын сенатчдын нэг нөхцөл байдлыг тайлбарлахдаа,  ОХУ  Азовын тэнгисээр явах украины аливаа  хөлөг онгоцны замыг хааж болох юм гэж тэмдэглэсэн байна.
Орос улс өөрийн далайчдыг хамгаалах арга хэмжээ авах болно гэж Оросын тал мэдэгдсэнийг “Известия” сонинд мэдээлжээ.

 
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин