APECийн дээд хэмжээний уулзалтаас анх удаа хамтарсан мэдэгдэл гаргасангүй
APEC буюу Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт 25 жилийн түүхэндээ анх удаа хамтарсан мэдэгдэл гаргаж чадалгүй өндөрлөсөн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Папуа Шинэ Гвинейн Порт Морсбид чуулсан Ази, Номхон далайн бүсийн 21 орны удирдагч АНУ, БНХАУ-ын хооронд өрнөсөн худалдааны дайнаас үүдэн ийнхүү байр сууриа нэгтгэн албан ёсны хамтарсан мэдэгдэл гаргаагүй аж.
Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жинпин үг хэлэхдээ “Худалдааны ч, хүйтэн ч дайнд ялагч гардаггүйг түүх нотолсон билээ. Улс орнууд харилцан яриа, зөвлөлгөөний замаар шийдэх боломжгүй асуудал гэж үгүй” гэсэн юм.
Гэвч уулзалтад оролцсон АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс түүнтэй санал нийлээгүй бөгөөд, “Хятад АНУ-тай худалдаа хийхдээ олон арван жилийн турш асар их ашиг хүртсэн. Харин одоо тэр цаг үе дуусгавар болсныг ойлгох хэрэгтэй. Бээжин арга барилаа өөрчлөн олон улсын худалдаанд шударга, эрх тэгш байдлаар оролцох ёстой” гэжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ