Янукович хөдлөж явж чадаргүй байгаа гэнэ


 

Өнгөрсөн  баасан гарагт Склифосовскийн нэрэмжит эрдэм шинжилгээний хүрээлэнд хэвтүүлсэн Украины ерөнхийлөгч асан Виктор Янукович  хөдлөж явж чадахгүй байжээ.

 

“Хүн яагаад хөдлөж явж чадахгүй болдогийг би өөрийн нүдээр харсан” гэж Януковичийн өмгөөлөгч Александр Горошинский хэлснийг ТАСС агентлаг иш татан дурдсан байна.

 

Янукович Москва мужид талбайн теннис тоглож байгаад  нуруу, өвдөгөндөө бэртэл авсаныг тэр бас нотлосон ч, яг нарийн оношийг хэлэхээс татгалзжээ.  Януковичтай адилхан эрэгтэйг эрдэм шинжилгээний хүрээлэнд  авчирсныг    хэд хэдэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл түрүүнд нь мэдээлсэн байна. Өвчтөнийг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлж, харин удалгүй хувийн эмнэлэг рүү авч явсан байна. Януковичийн хэвлэлийн нарийн бичгийн дарга одоогоор ямарваа тайлбар хийхээс татгалзаж байгаа ажээ.

 

С.Инда

 


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин