Орост Чингис хааны анхны хөшөө сүндэрлэжээ
Орост Чингис хааны анхны хөшөө сүндэрлэсэн тухай “РИА Новости” агентлаг мэдээлжээ. Тус улсын Халимагийн Улаан-Хээч суурингийн төл талбайд Баярт Базыров тэргүүтэй уран бүтээлчдийн урлаж буй хөшөөг босгож эхэлсэн байна. Хөшөөг ирэх оны хавар бүрэн дуусгах ба нэмж Чингис хааны хаан ширээний дөрвөн талд дөрвөн ойрдыг төлөөлсөн дайчид, түүнчлэн Монгол төрийн есөн тугийг байрлуулах ажээ.
Тус хөшөө дөрвөн метр өндөр, 2.5 тонны жинтэй бөгөөд Улаан-Хээч суурингийн оршин суугчдын хандиваар бүтжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ