Оросын зүгээс учирах аюул буурна хэмээн Пентагон үзэж байна

Орос улс 2025-2035 онд Америкийн хувьд Хятад   шиг  тийм аюул учруулах нь юу л бол. АНУ-ын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга генерал  Жозеф Данфорд ингэж мэдэгджээ.

Тэр Дьюкийн их сургуульд үг хэлэхдээ, Орос улс өөрийн чадамжийг одоогийнх  шиг түвшинд барьж чадахгүй болов уу гэж тэмдэглэснийг РИА Новости агентлаг уламжилсан байна.

“Тэнд хүн ам зүйн болон эдийн засгийн үзүүлэлт буурч байгаа” гэж генерал хэлжээ.

Хятад улс өөрийн чадамжийг нэмэгдүүлэх их боломжтой бөгөөд үүнтэй холбоотойгоор дараачийн 20-30 жилд чухамхүү БНХАУ-ыг  “бодитой аюул” хэмээн үзэх хэрэгтэй гэж Данфорд  дурдсан  байна.Оросын зүгээс учирч буй цөмийн аюулыг АНУ-ын хувьд гол аюул болж байна гэж Пентагоны тэргүүн Жеймс Мэттис түрүүнд нь  мэдэгдэж байсан юм.

Ингэхдээ  АНУ-ын армийн стратегийн судалгааны хүрээлэнгийн илтгэлд “Орос улс хүчээ авч байгаа” тухай бичсэн нь өнгөрсөн зун тодорхой болсон билээ.

С.Инда

 

 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин