Аргентин живсэн шумбагч хөлөг онгоцоо гаргаж авч чадахгүй ажээ
Живсэн “San Juan” шумбагч хөлөг онгоцыг гаргаж авч чадахгүй шалтгаан нь ингэх шаардлагатай техник хэрэгсэл байхгүй явдал юм гэж Аргентины батлан хамгаалахын сайд Оскар Агуад мэдээлжээ.
Одоо тэнгисийн цэргийн хүчин “Ocean Infinity” компанийн цуглуулсан бүхий л мэдээллийг хүлээж байна гэж Аргентины батлан хамгаалахын яамны тэргүүн онцлон тэмдэглэжээ. Чухамхүү энэ компани шумбагч хөлөг онгоцыг олсон юм.
Сайдын хэлснээр, шумбагч хөлөг онгоц сүйрсэн тухай хэргийг мөрдөн шалгаж буй шүүгчид бүх мэдээллийг өгөх ажээ. Хэрвээ байгаа бол бүх гэм буруутай хүнийг “шийтгэх ёстой” гэж Агуад төгсгөлд нь хэлсэн байна.
Дизель хөдөлгүүрт энэ шумбагч хөлөг онгоц 2017 оны арваннэгдүгээр сарын 15-нд Санта-Крус мужийн эргийн хавьд алга болсон бөгөөд өнгөрсөн бямба гарагт 907 метрийн гүнээс олджээ.
Хөлгийн бүтээгт 44 хүн, түүний дотор Аргентины шумбагч хөлөг онгоцны анхны эмэгтэй гишүүн Элиана Мария Кравчик явжээ.
Хөлөг онгоцонд дэлбэрэлт болсны улмаас уг шумбагч хөлөг сүйрсэн байх гэж үзэж байна.
“Сан-Хуан” шумбагч хөлөг онгоцыг Германд үйлдвэрлэсэн бөгөөд 1985 онд Аргентины тэнгисийн цэргийн хүчинд иржээ. Хөлөг онгоц 66 метр урт бөгөөд дээшээ гаралгүйгээр усан дор хоёр өдөр байж чаддаг байна.
Аргентины ерөнхийлөгч Маурисио Макри шумбагч хөлөг онгоцны амь үрэгдсэн багийнхныг дурсан гурван өдрийн гашуудал зарлажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ