Саудын сэтгүүлчийн амь насыг бүрэлгэхийг захиалсан гол хүн илэрчээ


Стамбул хот дахь ерөнхий консулын газрын байранд саудын сэтгүүлч Жамаль Хашкужигийн амь насыг бүрэлгэх тушаалыг хэн өгснийг амери кийн тусгай албаныхан тогтоосон байна. Тагнуулын төв газарт хэргийг мөрдөн шалгаж байгааг мэдэх хүний хэлснийг иш татан “Вашингтон пост” сонины өнөөдрийн дугаарт ингэж бичжээ.

Сонинд дурдсанаар, Саудын Аравийн угсаа залгамжилсан хунтайж Мохаммед бин Салман шууд захиалагч  нь ажээ.  ТТГ-ын ажилтнууд янз бүрийн эх сурвалжийг судласнаар, ”хунтайжийн зөвшөөрөл, оролцоогүйгээр ийм явдал болох учиргүй” гэсэн дүгнэлт хийсэн байна.  Тухайлбал, АНУ-д суугаа вант улсын элчин сайд, угсаа залгамжилсан хунтайжийн ах Халид бин Салман Хашкужитай утсаар ярьсанд тэд дүн шинжилгээ хийжээ.

Туркийн тусгай албаны ажилтнууд арваннэгдүгээр сарын 13-нд ийм дүгнэлт хийсэн байна. Хүн амины хэрэг болсон консулын газарт байсан тагнуулын албаны  хурандаа Махер Абдулазиз саудын хунтайжид болсон явдлын тухай мэдээлсэн гэдэгт тэд итгэлтэй байгаа ажээ.

Жамаль Хашкужи аравдугаар сарын 2-нд Саудын Аравийн консулын газрын хашаагаар ороод,  алга болсон юм.  Эрх баригчид сэтгүүлчийг үхсэнээс хойш 18 өдрийн дараа л  түүний үхсэнийг хүлээн зөвшөөрчээ. Хүн амины хэрэгт сэжиглэгдэж буй 15 хүнтэй холбоотой хэмээн сэтгүүлчдийн үзэж буй угсаа залгамжилсан хунтайж уг ажиллагааг мэдэж байгаагүй гэж Саудын Аравийн ГХЯ-ны тэргүүн батлан илэрхийлж байсан юм.  Вант улсын прокурорын байгууллага хүн амины хэрэгт сэжиглэгдэж буй таван хүнийг цаазлахыг арваннэгдүгээр сарын 15-нд шаарджээ.

Энэхүү  аллагыг санаатай зохион байгуулсан, хэрцгий явдал болсон гэж Туркийн эрх баригчид  үзэж байна. Сэтгүүлчийг эрүүдэж, дараа нь алж, мөчлөөд, хүчилд  хийж уусгасан гэх ячриа ч байгаа юм.

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин