Алга болсон шумбагч онгоцыг жилийн дараа илрүүлжээ
Аргентины Батлан хамгаалах яам жилийн өмнө алга болсон “Сан Хуан” шумбагч онгоцыг илрүүлсэн тухай мэдэгджээ. Шумбагч онгоц АНУ-ын “Ocean Infinity” компанийн алсаас удирддаг аппаратын тусламжтайгаар далайн ёроолд 800 метрийн гүнд живсэн нь тогтоогдсон байна.
Аргентины тэнгисийн цэргийн “Сан Хуан” шумбагч онгоц 2017 оны арваннэгдүгээр сарын 15-нд Мар Дел Плата дахь Ушуая баазаас гараад удалгүй холбоо барихаа больжээ. Хамгийн сүүлд холбоо барихдаа осол гарсан тухай мэдээлж амжсан гэдэг.
Бүхээгтээ экипажийн 44 гишүүнтэй байсан шумбагч онгоцыг далайн ёроолоос гаргасны дараа сүйрлийн шалтгааныг тогтоох боломжтой аж.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ