БНАСАУ нэн шинэ зэвсэг туршжээ
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун “шилдэг технологийн зэвсэг” туршихад байлцжээ гэж РИА Новости агентлаг Умард Солонгосын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг мэдээг иш татан уламжилав.
Энэ нь саяхан хийсэн тактикийн шинжтэй зэвсэглэлийн төрлийг хэлж байгааг тэмдэглэж байна.
Удаан хугацааны туршид боловсруулсан “маш орчин үеийн” зэвсгийн туршилт Үндэсний батлан хамгаалахын хүрээлэнгийн туршилтын талбайд болсныг БНАСАУ-ын төв телевиз мэдээлжээ.
“Шилдэг технологийн тактикийн зэвсгийг түүний чухал чухал үзүүлэлтэд бүрэн нийцүүлэн туршлаа” гэж мэдээнд дурдсан байна.
Ким Чен Ун тив хоорондын баллистик пуужин харваж байгааг ажиглаж байсан 2017 оны арваннэгдүгээр сараас хойш энэ зэвсгийг турших үед анх удаа байлцжээ.
БНАСАУ-ын зэвсгийг хорогдуулах тухай хэлэлцээ хийж буй нөхцөлд туршилт хийсэн тухайгаа тус орон ийнхүү мэдээлснийг Өмнөд Солонгосын агентлаг тэмдэглэсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ