АНУ 2001 оноос дайнд бараг 6 их наяд доллар зарцуулжээ
АНУ хорь хүрэхгүй жилийн хугацаанд дайн хийхэд бараг 6 их наяд доллар зарцуулжээ. Брауны их сургуулийн профессор Нета Крауфордын судалгаа үүнийг харуулж байна.
Эрдэмтний дурдсанаар, 2001 оноос хойш дайнд хагас сая хүн амь үрэгдэж, тэдний тал нь энгийн оршин суугчид байсныг хэвлэлд мэдээлжээ. Өнгөрсөн хавар Пентагон есдүгээр сарын 11-ний террорын ажиллагаанаас хойш цэргийн ажиллагаанд 1,5 их наяд доллар зарцуулсан тухай тайлагнасан юм. Харин Брауны их сургуулийн эрдэмтэд байлдааны ажиллагаанд зарцуулсан мөнгө төдийгүй, төрийн департаментын шугамаар гаргасан зардал, ахмад дайчдын эмчилгээ, хангамж, цэргийн зардлын зээлийн үйлчилгээ, түүнчилэн дотоодыг аюулаас хамгаалах яамны шугамаар зарцуулсан мөнгийг харгалзан үзсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ