Эммануэль Макрон: Франц АНУ-аас хараат байх ёсгүй

Франц, АНУ хоёр түүхэн холбоотнууд. Гэхдээ холбоотон байх гэдэг нь хараат байх гэсэн үг биш. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон  францын нисэх онгоц тээгч хөлөг онгоцон дээр телевизийн TF1 сувагт ярилцлага өгөхдөө ингэж мэдэгджээ.

 Макрон АНУ, Францын харилцааны тухай ярихдаа,  АНУ бол Францын түүхэн холбоотон гэж онцлон тэмдэглэсэн байна. “Гэвч бид энэ орноос хамааралтай байх ёсгүй” гэж Францын ерөнхийлөгч хэлснийг хэвлэлд иш татжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Twitter-т  өөрийг нь шүүмжилснийг Макрон тайлбарлахааас татгалзаад,  холбоотнууд бие биеэ хүндэтгэх ёстой гэж л тэмдэглэсэн байна.

 Франц, АНУ хоёр Африк, Сирид терроризмын  эсрэг хамтран тэмцэх ёстой гэж тавдугаар бүгд найрамдах улсын ерөнхийлөгч мэдэгджээ. “Манай цэргүүд өдөр бүр хамт ажиллаж байгаа” гэж Макрон нэмж хэлсэн байна.

“Би манай тусгаар тогтнол, Европын тусгаар тогтнолд итгэдэг” гэж Францын ерөнхийлөгч хэлээд, Франц тусгаар, батлан хамгаалалт нь бие даасан байх ёстой гэж онцлон тэмдэглэжээ.   Ерөнхийлөгчийн албан тушаалд ажиллаж байхдаа францчуудыг хамгаалахыг өөрийн зорилго хэмээн үзэж байна гэж Эммануэль Макрон мэдэгдээд,   кибер орон зайг хамгаалах салбар  болон тус орны зэвсэгт хүчний   бүх бүрэлдэхүүн хэсэгт Франц улсыг бие даасан байлгахыг хүсч байна гэж хэлжээ.

 “Ингэхийн тулд Франц улс хараат байх, түүний дотор АНУ-аас хараат байх ёсгүй” гэж францын ерөнхийлөгч төгсгөлд нь дүгнэжээ.

 

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин