Телевизийн “Аль-Жазира” суваг сэтгүүлч Хашоггигийн сүүлчийн үгийг нэвтрүүлжээ
Арабын телевизийн “Аль-Жазира” суваг Туркт алагдсан Саудын Аравийн сэтгүүлч Жамаль Хашоггигийн хэлсэн сүүлчийн үгийг нэвтрүүлсэн байна.
Хашогги сүүлчийн удаа үг хэлснийг туркийн “Daily Sabah” сонины сэтгүүлч Назиф Караман телевизийн сувагт мэдэгдсэнийг мэдээлж байна. Сэтгүүлч Хашоггигийг эрүүдэж, амь насыг нь бүрэлгэснийг нотлосон энэ үгийг бичиж авчээ.
"Би бүтэж үхлээ... Миний толгойноос уутыг аваач, дотор муухайрч байна” хэмээн тэр сүүлчийн удаа хэлсэн байна.
Караманы хэлснээр, түүний амь насыг бүрэлгэх үйлдэл долоо орчим минут үргэлжилсэн нь бичлэгээс тодорхой байна.
Түрүүнд нь “Дейли мэйл” сонин Цагаан ордны төлөөлөгч Сара Сандерсын хэлснийг иш татахдаа, Хашоггийг эрдүүдэж, алсныг нотлосон бичлэг байгааг Эрдоган Парис руу явахаасаа хэдэн цагийн өмнө нотлосныг мэдээлжээ. Туркийн удирдагч уг бичлэгийг Саудын Арави, АНУ, Герман, Франц, Их Британийн төлөөлөгчдөд өгсөн байна.
Америкийн “Вашингтон пост” сонины тоймчоор ажиллаж байсан Хашогги 2017 оноос АНУ-д аж төрж байсан бөгөөд Стамбул хот дахь Саудын Аравийн ерөнхий консулын байранд орсныхоо дараа аравдугаар сарын 2-нд алга болжээ. Урьдчилсан мэдээгээр, Хашогги үхсэн, консулын газрын ажилтнуудтай муудалцсанаар тэр алдагдсан байна гэсэн Саудын Аравийн ерөнхий прокурорын мэдээг тус орны төрийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд аравдугаар сарын 20-ны шөнө тараасан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ