Макроны амь насанд халдахаар бэлтгэж байсан зарим зүйл тодорхой болжээ

Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойд зориулсан  арга хэмжээ  зохиогдох үеэр Францын хойд нутагт тус орны ерөнхийлөгч Эммануэль Макроны амь насанд халдахаар төлөвлөж байжээ. Цагдаагийн байгууллагын учрыг мэдэх төлөөлөгчдийн хэлснийг иш татан телевизийн “France 2” сувгаар бямба гарагт ингэж мэдээлсэн байна.

Дөрвөн сэжигтэн гэм буруутайгаа хүлээж,  бизнесмен асан  62 настай Жан-Пьер Б гэгч  уг гэмт хэргийн төлөвлөгөө гаргасныг байцаалтын үеэр ярьжээ. Арваннэгдүгээр сарын 7-нд Шарлевиль-Мезьер хотод Францын төрийн тэргүүнд хутга барин халдах гэж байсан байна. Цагдаа нар Жан-Пьер Б-гийн машинд нэгжлэг хийх үед  вааран хутга олсон бөгөөд  сэжигтнүүдийн хэлснээр, энэ хутгыг хэрэглэн халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ.

Францын тусгай албаныхан Францын ерөнхийлөгчид  халдахаар төлөвлөж байсан зургаан хүн саатуулсан нь арваннэгдүгээр сарын 6-нд тодорхой болсон юм.  Удалгүй хоёрыг  нь суллажээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, сэжигтнүүдийг  барууны хэт даврагч үзэлтнүүдийн дунд  мэддэг байна.

Энэ нь   Эммануэль Макронд халдахаар төлөвлөж байсан анхны тохиодол биш аж.  Юу гэвэл, өнгөрсөн оны долоодугаар сард Парисын захын дүүргээс 23 настай залууг саатуулжээ. Тэр тус орны үндэсний баяр – Бастилийг авсан өдөрт зориулан долоодугаар сарын 14-нд Елисейн талд цэргийн парад хийх  үеэр төрийн тэргүүнд халдахаар төлөвлөж байсан байна.

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин