АНУ Европт пуужин байрлуулахаар төлөвлөөгүй

    АНУ Дунд болон ойрын тусгалын пуужинг устгах тухай гэрээгээр хориглосон  пуужинг Европт байрлуулахаар төлөвлөөгүй. Одоо засаг захиргаа  энэ асуудлыг НАТО-гийн холбоотнуудтай хэлэлцэж байгаа. АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтон Парист сэтгүүлчидтэй ярилцахдаа баасан гарагт ингэж мэдэгджээ.

Хориглосон пуужинг ойрын ирээдүйд  Европт  байрлуулах төлөвлөгөө АНУ-д байхгүй. Энэ нь  АНУ болон НАТО-гийн дэлхий нийтийн шинжтэй стратегийн нэг хэсэг юм гэж Болтон онцлон тэмдэглэсэн байна. “Бид энэ талаар манай холбоотнуудтай нягт харилцан ажиллаж байгаа бөгөөд бидний байр суурь нийлнэ хэмээн өөдрөгөөр харж байна” гэж түүний хэлснийг ТАСС агентлаг  иш татжээ.

АНУ-ын үзэж байгаагаар, Дунд болон ойрын тусгалын пуужинг устгах тухай гэрээнээс гарах нь яагаад үйл явдлын өрнөлтийн цорын ганц зохистой хувилбар болж байгааг үүнтэй холбогдуулан Болтон тайлбарласан байна. АНУ-ын үзэж байгаагаар, Орос улсын зөрчиж байгаа гэрээг дахин сахиж мөрдөх хэрэгтэй гэдгийг засаг захиргаа тус улсад итгүүлж чадахгүй байгаа юм гэж Болтон онцлон тэмдэглэжээ. “Гэрээг Орос улс  дахин мөрдөх боломжтой эсэх талаар биднийг яагаад цаашид хэлэлцээ хийхгүй байна гэж хүмүүс асуудаг. Гэвч Оросууд  гэрээг зөрчиж буйгаа үгүйсгэж байгаад хамаг учир байгаа юм гэж Жон Болтон сэтгүүлчдэд ярьсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин