Калифорнид 12 хүн, түүний дотор нэг цагдааг буудан хөнөөсөн хэрэг гарав
Лос-Анжелесаас баруун хойш орших Таузанд-Оукс хотын бааранд нэг этгээд 12 хүн, түүний дотор нэг цагдааг буудан хөнөөснийг цагдаагийн байгууллага мэдээлжээ. Бас 10 гаруй хүн шархадсан байна.
Энэ хэрэг явдал орон нутгийн цагаар 23 цаг 20 минутад “Borderline Bar and Grill” гэдэг бааранд болсныг мэдээлж байна. Энд оюутны кантри хөгжмийн үдэшлэг эхлэж байжээ. Танхимд 200 орчим хүн байсан байна.
Лхагва гарагийн орой гар буу агссан 29 настай Иэн Дэвид Лонг гэгч этгээд баарны үүдэнд хамгаалагчийг буудан алаад, дотогш орж, үйлчлүүлэгчид рүү хамаа намаагүй буудаж, дараа нь өөрийнхөө амийг хорложээ.
Шархдагсдын олонхи нь одоогийн байдлаар эмнэлгээс гараад байна. Алагдсан цагдаа нь энэ албанд 29 жил зүтгэж, удахгүй тэтгэвэрт гарахаар зэхэж байсан түрүүч Рон Хелус байжээ. Хэд хэдэн шарх авсан тэрбээр эмнэлэгт нас барсан байна. Хелус өөр нэг цагдаагийн хамт бааранд орох гэснээр суманд өртжээ.
Хэрэгтнийг Ян Дэвид Лонг гэдэг бөгөөд тэрээр 28 настай байсан юм байна. Тэр 2008-2013 онд АНУ-ын тэнгисийн цэрэгт алба хааж, 2010-2011 онд Афганистанд үүрэг гүйцэтгэж , тэнд долоон сар байжээ..Цагдаагийн байгууллагын төлөөлөгчийн хэлснээр, Лонг 2008 оноос 2013 онд АНУ-ын тэнгисийн цэргийн корпуст алба хаасан байна.
Болсон халдлагатай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улсын далбааг гурав хоног буулгах тушаал гаргасан байна.
Ерөнхийлөгчийн тушаалын дагуу Цагаан ордон, төрийн болон цэргийн байгууллагууд, усан онгоц болон хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд арваннэгдүгээр сарын 10 хүртэл төрийнхөө далбааг буулгаж, амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх ажээ.
Цагдаагийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Лонг сэтгэцийн асуудалтай байсан гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ