Макроны амь насанд халдахаар зэхэж байсан зургаан хүнийг саатуулжээ
Ерөнхийлөгч Эммануэль Макроны амь насанд халдахаар зэхэж байсан байж магадгүй гэсэн сэжигээр Францад зургаан хүнийг саатуулжээ. Телевизийн BFM TV суваг ингэж мэдээлсэн байна. Саатуулагдсан хүмүүсийн хамгийн залуу нь 20, хамгийн ахмад нь 60 настай аж. Тэдний дунд нэг эмэгтэй байгаа гэнэ. Саатуулагдсан хүмүүс барууны радикал байгууллагуудтай холбоотой байж болохыг сэтгүүлчид дурджээ. Цагдаа нар сэжигтнүүдийн гэр оронд нэгжлэг хийж, зэвсэг, гранат илрүүлснийг телевизийн “Россия 24” суваг мэдээлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ