Оросын сөнөөгч онгоц АНУ-ын тагнуулын онгоцтой мөргөлдөх шахжээ
АНУ-ын нисэх хүчний “ЕР-3” тагнуулын онгоцыг Хар тэнгисийн дээрх олон улсын агаарын бүсэд нислэг үйлдэж байхад ОХУ-ын “Су-27” сөнөөгч онгоц 25 минутын турш аюултай ойртон өдөөн хатгаж, хэд хэдэн удаа мөргөлдөх шахан нислэгт нь саад учруулсан тухай АНУ-ын БХЯ-ны албаны хүмүүс мэдэгджээ. Тэдний хэлснээр, ОХУ-ын сөнөөгч онгоц “ЕР-3”-ын урдуур их хурдтайгаар огцом орж сүйрэлд хүргэх шахсан аж.
Харин ОХУ-ын талын мэдэгдсэнээр, АНУ-ын “ЕР-3” тагнуулын онгоцыг “Су-27” сөнөөгч онгоц улсынхаа агаарын хилийг зөрчихөөс сэргийлэн хянан нисч, аюулгүй байдлын олон улсын дүрмийг ягштал баримталсан гэжээ.
Хэрэв онгоцууд мөргөлдсөн бол сүүлийн үед харилцаа нь угаасаа хүйтэрсэн хоёр их гүрний харилцаа улам муудаж, таамаглахын аргагүй үр дүнд хүргэж болох байсан тухай олон улсын шинжээчид хэлж байна.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ