В.Путины зарлигаар Буриадыг Алс дорнодын холбооны тойрогт шилжүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Буриад ба Ар Байгалийн хязгаарыг Сибирийн холбооны тойргоос хасч, Алс дорнодын холбооны тойрогт шилжүүлжээ. Зарлигийн дараа Сибирийн холбооны тойрог арван субъект, харин Алс дорнодын холбооны тойрог 11 субъектээс бүрдэх болсон байна. Үүнтэй холбогдуулан тус хоёр тойрог дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгчийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг эргэн харж, дахин батлах юм байна.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ