Венеци хотын 75 хувь нь усанд живж байна
Сүүлийн үед хур тунадас их хэмжээгээр орсноос Италийн Венецид усны хэмжээ 156 см-т хүрч, хотын 75 хувь нь усанд живжээ. ANSA агентлагийн мэдээлснээр Цагдаагийн газраас Гэгээн Маркийн талбайд орох замыг хаасан байна. Өвдөг давсан устай байгаа ч гадаадын жуулчид хотод ирж, зугаалсаар байгаа аж. Гамшиг болж байгаа ч гадаад жуулчид тун баяртай байгааг энэ зургаас харж болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ