Амиа алдагсдын цогцосыг эрэн хайх ажиллагааг сунгажээ

Агаарын тээврийн “Lion Air” компанийн осолдсон онгоцны зорчигчдын цогцосыг эрэн хайх ажиллагааг гурван хоногоор сунгасан тухай Индонезийн Эрэн хайх, аврах үндэсний агентлагаас өнгөрсөн ням гарагт мэдээлэв.


“Ослын газраас олж гаргасан цогцос болон эд зүйлсийг шинжилсний дүнд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэхээр боллоо. Ням гарагийн байдлаар нийт 105 хэсэг цогцос олдсон бөгөөд энэ тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна” гэж тус улсын Аврах албаны дарга, Генерал Мухаммад Сяуги сэтгүүлчдэд мэдээлжээ.


Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт олсон онгоцны хар хайрцагнуудын нэгээс 69 цагийн нислэгийн мэдээллийг сэргээгээд байна гэж холбогдох албаны төлөөлөгч мэдэгдсэн байна.


Өнгөрсөн 10 дугаар сарын 29-ны өглөө Жакарта хотоос Панкал Пинанг хотыг зорин ниссэн “Boeing 737 Max 8” нисэх онгоц хөөрснөөс хойш 13 минутын дараа Ява тэнгист осолдсон бөгөөд үүнд зорчиж явсан 189 хүн харамсалтайгаар амиа алдсан юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин