Д.Трамп: Дахин сонгогдвол АНУ-ын улсын өрийг бүрэн төлж тэглэнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ажлын байрны тоог нэмэгдүүлэх сэдэвтэй бага хуралд оролцохдоо тус улсын асар их өрийн асуудлыг хөндөж, тун удахгүй Засгийн газар тэрхүү өрийг төлж эхэлнэ гэжээ. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдвол улсын өрийг бүрэн төлж дуусган тэглэнэ гэж мэдэгдсэн байна.
Гэтэл 2018 оны санхүүгийн жилийн дотор АНУ-ын улсын өр 1.2 гаруй их наяд ам.доллараар нэмэгдэн урьд өмнө байгаагүй их буюу 21.5 их наяд ам.долларт хүрчээ. Мөн хугацаанд АНУ-ын төсвийн алдагдал 17 хувиар нэмэгдэн 779 тэрбум ам.доллар болоод байгаа юм.
АНУ-ын улсын өр Барак Обамаг Ерөнхийлөгчөөр ажилласан үед хамгийн ихээр буюу даруй 10 их наяд ам.доллараар өссөн аж.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ