“Apple” корпорац “iPhone 5” ухаалаг гар утсаа “оршуулав”


“Apple” корпорац хэрэглэгчдийн дунд одоо ч гэсэн эрэлт ихтэй “iPhone 5” ухаалаг утсыг хуучирч хоцрогдсон бүтээгдэхүүний жагсаалтдаа оруулан нэг ёсондоо оршуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.

Ингэснээр тус загварын гар утсыг “Apple”-ийн албан ёсны үйлчилгээний төвүүдэд засварлуулах боломжгүй болж байгаа аж. Ер нь “Apple” брэнд аливаа бүтээгдэхүүний үйлдвэрлэл зогссоноос хойш таван жилийн турш засвар үйлчилгээ, эд ангийн нийлүүлэлтийг нь хангадаг журамтай юм байна.

“iPhone 5” анх 2012 оны есдүгээр сард худалдаанд гарсан ба нийт 70 сая ш. борлогджээ.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин