Саудын Арабын сэтгүүлчийг боож алаад цогцсыг нь мөчлөөд устгажээ


2017 оноос АНУ-д “Washington Post” сонины тоймчоор ажиллаж байсан Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашукжи өнгөрсөн сарын 2-нд Туркийн Стамбул хот дахь Саудын Арабын Консулын газар ороод сураггүй алга болсон билээ. Саудын Арабын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аравдугаар сарын 20-нд Жамал Хашукжи Консулын газрын ажилтнуудтай маргалдсанаас үүдэн амь насаа алдсан гэх бүрхэг мэдээлэл цацсан юм.

Тэгвэл Туркийн Цагдаагийн газар тус гэмт хэргийг мөрдөн байцаах явцдаа 18 хүнийг саатуулсан бөгөөд Стамбул хотын Прокурорын газар өчигдөр мэдэгдэл хийхдээ, алуурчид урьдчилан боловсруулсан төлөвлөгөөний дагуу Жамал Хашукжиг Саудын Арабын Консулын газрын байранд орж ирэхэд боож алаад цогцсыг нь мөчилж жижиглээд устгасан гэжээ.

Туркийн эрх баригч намын төлөөлөгч үүн дээр нэмж хэлэхдээ, сэтгүүлчийг Саудын Арабын дээд албан тушаалтнуудын даалгавраар хороосноос өөрцгүй гэсэн байна.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин