Герман сувилагч 100 өвчтөний амийг хөнөөснөө хүлээн зөвшөөрчээ
Германд сувилагчаар ажиллаж байсан Нильс Хёгель 100 өвчтөний амийг хөнөөсөн хэргээ хүлээн зөвшөөрчээ. Ингэснээр тэрбээр дэлхийн хамгийн аймшигтай цуврал алуурчдын нэг болж байна.
Нильс Хёгель нь өвчтөнүүдэд үхлийн тунгаар тариа тарьж, эм өгдөг байснаа хүлээн зөвшөөрсөн гэж мөрдөн байцаагч нар мэдэгдэв. Мөн тэрбээр өвчтөнүүдийн эм тариаг их тунгаар хийх замаар тэднийг сэргээхийг оролддог байсан бөгөөд хэрвээ өвчтөн сэргэх юм бол хамт ажилладаг хүмүүс нь гайхширна хэмээн боддог байжээ гэж прокурорууд хэлсэн байна.
Өдгөө 41 настай тэрбээр зургаан өвчтөний амийг хөнөөсөн хэргээр аль хэдийн насан туршдаа хоригдох ялаар шийтгүүлсэн байгаа юм.
Гэвч тэрбээр сүүлд, “1999-2005 оны хооронд Дельменхорст хотын ойролцоох эмнэлэгт ажиллаж байхдаа 64 өвчтөн, Ольденбург хотын эмнэлэгт ажиллаж байхдаа 36 өвчтөний амийг хөнөөсөн гэж хэлжээ. montsame.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ